Пифагор
Пифагор – Дэлхийн математикч
Математик сэтгүүл, Дугаар 2015 №5(388)
Пифагор МЭӨ 570 онд Грекийн Самос арал дээр төрсөн. Тэрээр эрдэм мэдлэг хайж Египет, Вавилон (одоогийн Ирак), Энэтхэг орноор аялаж байжээ. 40 насандаа Грекийн захиргаан дахь Италийн Кротон хотод суурьшин амьдрах болжээ.
Пифагор нь дэлхийн хамгийн алдартай, эртний математикчдын нэг. Тэрээр тэгш өнцөгт гурвалжны теоремоороо олонд танигдсан билээ. Дэлхий ертөнц түүний сонирхолыг маш их татдаг байсан бөгөөд Пифагор аялалынхаа туршид ихийг суралцаж, мэдсэн аж. Египтэд хөгжимд суралцах үедээ анхны нотуудыг зохиосон байх магадлалтай.

Хачирхалтай нийгэмлэг
Пифагор Кротонд математик болон шашин судалдаг сургуулийг үндэслэсэн. Гишүүдийг нь Пифагорчууд гэж нэрлэдэг байсан ба тэд “Өөрийн саравчинд хараацайн үүр бүү засуул”, “Дөрвөлжин саван дээр бүү суу”, “Шош бүү ид” зэрэг олон хачирхалтай дүрмүүдтэй байв. Тухайн үеийн Кротоны улс төрчид Пифагорчуудын уулзалтын байрыг галдан шатаажээ. Галаас Пифагор болон түүний шавь нарын олонх нь зугтан гарч чадсан байна.
Пифагорын теорем
Пифагорийн нэр өнөөдрийг болтол түүний алдарт теоремтой хамт амьдарсаар байна. Түүний теорем нь: тэгш өнцөгт гурвалжны катетуудын квадратын нийлбэр нь гипотенузын (тухайн гурвалжны тэгш өнцөгт талын эсрэг орших хамгийн урт тал) квадратын нийлбэртэй тэнцүү гэсэн байдаг. Математик бичлэг нь а2+в2=с2.
Пифагор сондгой тоог
эрэгтэй , тэгш тоог эмэгтэй
гэж тэмдэглэж байв.
Comments
Post a Comment